Арилжааны банкууд ариун цэврийн өрөөгөөр үйлчлэхгүй байгаа зөрчлийг арилгууллаа
Арилжааны банкууд ариун цэврийн өрөөгөөр харилцагчдадаа үйлчлэхгүй байгаа талаар иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу хяналт, шалгалтыг хийж зөрчлийг арилгууллаа.
Мэдээллийн алба

Арилжааны банкууд ариун цэврийн өрөөгөөр харилцагчдадаа үйлчлэхгүй байгаа талаар иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу хяналт, шалгалтыг хийж зөрчлийг арилгууллаа.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг үндэслэн Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Хас банк, Голомт банк, Төрийн банк, Капитрон банк, Капитал банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк зэрэг 9 банкны 18 салбар тооцооны төвүүдийг хяналт, шалгалтад хамрууллаа.
Тус хяналт, шалгалтаар:
-Хаан банк - 509-р тооцооны төв / 100 айл/
-Хас банк - ИБМУТ хажуу тал өргөтгөл
-Голомт банк - ИБМУТ харъяа салбар
-Капитрон банк - 100 айл тооцооны төв
-Капитал банк - Ард бизнес төв
-Улаанбаатар хотын банк - Чингэлтэй дүүрэг салбар зэрэг 6 салбар тооцооны төвүүд харилцагчдад үйлчлэх ариун цэврийн өрөө байхгүй зөрчил илэрсэн.
Нэр бүхий 6 арилжааны банкны салбар тооцооны төвүүдэд 7/11 тоот Улсын байцаагчийн зөрчил арилгуулах хугацаатай албан шаардлага хүргүүлсний дагуу тухайн салбар тооцооны төвүүдээс зөрчил дутагдлыг арилган, дахин зөрчил дутагдал гаргахгүй байх талаар албан бичгээр хариу мэдэгдсэн.
Энэ дашрамд зөрчлөө арилгаж хуулиа мөрдөж, хэрэглэгчдэд ая тухтай үйлчлүүлэх нөхцөл бүрдүүлсэн арилжааны банкуудад талархал илэрхийлье гэж ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газраас мэдээллээ.


















