Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Аристотель ба орчин үеийн философи сэтгэлгээ” эрдэм шинжилгээний бага хурал болно

“Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан Аристотелийн мэндэлсний 2400 жилийн ойд зориулан “Аристотель ба орчин үеийн философи сэтгэлгээ” эрдэм шинжилгээний бага хурлыг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Аристотель ба орчин үеийн философи сэтгэлгээ” эрдэм шинжилгээний бага хурал болно
"Аристотель ба орчин үеийн философи сэтгэлгээ” эрдэм шинжилгээний бага хурал болно. Зураг: МҮОНРТ

Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан, Аристотелийн мэндэлсний 2400 жилийн ойд зориулан “Аристотель ба орчин үеийн философи сэтгэлгээ” эрдэм шинжилгээний бага хурлыг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн Философийн тэнхим хамтран өнөөдөр зохион байгуулж байна.

Хурлын зорилго нь Хүн төрөлхтний сэтгэлгээний түүхэнд Аристотелийн оруулсан хувь нэмэр, түүний философийн сургаалууд, ач холбогдлыг олон нийтэд сурталчлах мөн философийн түүхийн судалгааг хөгжүүлэхэд чиглэгдсэн аж. “Аристотелийн ёс суртахуун-улс төрийн философи” үндсэн илтгэлийг манай нэрт философич, шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор, профессор Б.Даш-Ёндон тавина. Тэр Дэлхийн сонгодог эх сурвалж болох Аристотелийн бүтээлийг грек хэлнээс эх хэлэндээ орчуулж, дэлхийн философийн түүхийн судалгааг эргэлтэд оруулахад жинтэй хувь нэмэр оруулсан хүн юм. Үүнээс гадна тэр сүүлийн жилүүдэд “Монголын хөгжлийн философи” суурь судалгааны ажил эрхэлж байна. Мөн Аристотелийн бусад ухагдахуунуудаар 9 хавсралт илтгэл тавигдана.

Тухайлбал, Сайн үйлийн тухай Аристотелийн үзэл ба орчин үе, “Метафизик” хэмээх ойлголтын тухай асуудал, Логикийн шинжлэх ухааны хөгжилд Аристотелийн гүйцэтгэсэн үүрэг, Аналитик хэмээх нэр томьёоны тухайд, Аристотелийн “Никомахын ёс зүй” зохиол дахь ёс суртахууны зарим асуудал, Аристотелийн философи дахь хүмүүжлийн тухай ойлголт, Аристотелийн философи дахь улс төрийн асуудлаас, Аристотелийн гоо зүйн үзэл ба орчин үе, Аристотелийн боловсролын талаарх үзэл баримтлал гэсэн илтгэлүүд тавигдана.

Хуваалцах