Ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийг татан буулгалаа
Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн зарим сумын нутаг дэвсгэрт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний үед нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоод дээр ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг ажиллуулж байсан. Тэдгээр цэгийг татан буулгахаар болсон байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг дарга Багануур, Налайх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дээр ажиллаж байгаа ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийн үйл ажиллагааг татан буулгах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болгожээ. Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоод дээр ажиллаж байсан ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэгүүдийг татан буулгаад байна.