Ариутгал, хамгааллын хувцас хэрэглэлийг өмсөж, тайлах сургалт хийлээ
Улсын онцгой комиссын Шуурхай штабын бүрэлдэхүүнд ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд ариутгал, хамгааллын хувцас хэрэглэлийг өмсөж, тайлах сургалт зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Улсын онцгой комиссын Шуурхай штабын бүрэлдэхүүнд ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд ариутгал, хамгааллын хувцас хэрэглэлийг өмсөж, тайлах сургалт зохион байгууллаа.

Коронавируст халдварын тархалт дэлхий дахинд буурахгүй, Монгол улсад зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан ажилтан, алба хаагчдын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор сургалтыг явуулсан юм.

Эрүүл мэндийн сайдын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/537 тоот тушаалын 7 дугаар хавсралт “Хамгаалах хувцас, хэрэгсэл хэрэглэх заавар”, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/433 тоот тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм”, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны А/52 дугаар тушаалаар батлагдсан “Халдвар хамгааллын хувцас, хэрэгсэл өмсөх тайлах заавар” зэрэг холбогдох стандарт зааврууд мөрдөгдөж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.






















