Архангай аймаг 95 мянган га талбайд үлийн цагаан оготны устгал хийжээ
Энэ жил Архангай аймаг нийт 95 мянган га талбайд үлийн цагаан оготны устгалын ажлыг хийсэн.
Мэдээллийн алба

Энэ жил Архангай аймаг нийт 95 мянган га талбайд үлийн цагаан оготны устгалын ажлыг хийсэн. Харин өнгөрсөн 7 хоногт устгал хийсэн газартаа үр дүнгийн хяналтыг хийжээ. Нийт 60 мянган га-д энгийн механик арга, харин үлдсэн 35 мянган га-д микробиологийн аргыг хэрэглэсэн гэж Архангай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга н.Гомбодорж хэллээ.
Mongolian National Radio · Архангай аймаг 95 мянган га талбайд үлийн цагаан оготны устгал хийжээ
Үлийн цагаан оготны устгалд нийт 3 тэрбум төгрөгийг зориулжээ.


















