Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Архангай аймаг дулааны станцтай болно

Архангай аймгийн төвөөс 8 км-ийн зайд шинэ дулааны станц барихаар төлөвлөж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Архангай аймаг дулааны станцтай болно
Архангай аймаг дулааны станцтай болно. Зураг: МҮОНРТ

Архангай аймгийн төвөөс 8 км-ийн зайд шинэ дулааны станц барихаар төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар Архангай аймгийн төвд есөн уурын зуух ажилладаг. Дулааны эх үүсвэр болох нүүрсээ 500 километрийн цаанаас татдаг учраас тээвэрлэлтийн зардал өндөр гардаг. Энэ нь эргээд хэрэглэгчдэд хүнд тусч, нэг өрх дунджаар метр куб тутамд 500 төгрөг төлдөг гэсэн мэдээллийг аймгийн удирдлагууд өгч байна.

Тиймээс дулааны станцтай болох ажлыг эхэлсэн байна. Газрын гүний халуун рашааныг дулааны станцдаа ашиглах судалгаа, шинжилгээг хийж эхэлсэн гэж Архангай аймгийн ИТХ-ын дарга Н.Мөнхбат ярилаа.

Хуваалцах