Архангай аймаг насан туршийн суралцахуйн төвөө шинжлэх ухаан, инновацын төв зориулалтаар тохижуулжээ
Архангай аймгийн Засаг дарга Насан туршийн суралцахуйн төвөө багш, суралцагч, иргэд олон нийт хөгжих шинжлэх ухаан, инновацын төвийн зориулалтаар тохижуулж, орон нутгийн хөгжлийн сангаас 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
Мэдээллийн алба

Архангай аймгийн Засаг дарга Насан туршийн суралцахуйн төвөө багш, суралцагч, иргэд олон нийт хөгжих шинжлэх ухаан, инновацын төвийн зориулалтаар тохижуулж, орон нутгийн хөгжлийн сангаас 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
Багш, төрийн албан хаагч, иргэдэд зориулсан 100 хүний багтаамжтай сургалтын танхим, цахим сургалтын өрөө болон сургалтын студи, оюун ухааны сургалтын анги, STEM сургалтын анги, байгалийн ухааны хичээлүүдийн цогц лаборатори, бага ангийн сурагчдад зориулсан англи хэлний сургалт гээд орчин үеийн хүүхэд залуусын хүсэл сонирхолд нийцсэн хөтөлбөрүүдийг эхлүүлж, орчин үеийн шийдэл бүхий сурч хөгжих таатай орчин бүрдүүлсэн байна.

Нийт 10 бүтэц орон тоотойгоор ажиллаж буй тус төвийн захирал, сургалтын менежер, багш нар аймгийнхаа иргэдийн насан туршдаа суралцаж, хөгжих эрэлт хэрэгцээнд тулгуурлан 21 төрлийн сургалтыг бие даан удирдан чиглүүлж, үнэ төлбөргүйгээр нээлттэй зохион байгуулж байгаа аж.
Цаашид орон нутгийн соёл, спорт, ахмад, залуучуудын байгууллагууд хамтран ажиллах, Засаг даргын дэргэд Насан туршийн суралцахуйн зөвлөл байгуулж, үйл ажиллагаагаа уялдуулах, аймгийн эдийн засаг, хөгжлийн гол хөшүүрэг болох мал аж ахуй, аялал жуулчлалын хүний нөөцийг хөгжүүлэх хувь хүн, гэр бүлийн соёлын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, суралцагч аймаг болох чиглэлээр санал солилцжээ.



















