Архангай аймагт дулааны станц барина
Одоо ажиллаж байгаа 9 зуух Цэцэрлэг хотын агаарыг бохирдуулаад зогсохгүй өдрөөс өдөрт өргөжин тэлж буй барилга байгууламжуудыг дулаанаар хангах хүчин чадал нь хүрэхгүй байна.
Мэдээллийн алба

Архангай аймаг
Цэцэрлэг хотод 2014 онд дулааны шинэ станц барихад 350 сая төгрөгийг төсөвт тусгалаа.
Одоо ажиллаж байгаа 9 зуух Цэцэрлэг хотын агаарыг бохирдуулаад зогсохгүй өдрөөс өдөрт өргөжин тэлж буй барилга байгууламжуудыг дулаанаар хангах хүчин чадал нь хүрэхгүй байна.
Ийм учраас 2014 онд Архангай аймгийн төвд дулааны станцын барилгыг барихаар шийдвэрлэжээ. Харин уурын 6 зуухыг татан буулгаж, гурван зуухыг аюулаас сэргийлэх зорилгоор үлдээж төв шугамтай холбоно гэж “Эх голомтын илч” ХХК-ны захирал, программист Ч.Өсөхбаяр нийтэд мэдэгдлээ.


















