Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Архангай аймагт гарсан түймрийг цурманд оруулав

Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутагт өчигдөр 17:25 цагт түймэр гарсан тухай аймгийн Онцгой байдлын хэлтэст дуудлага иржээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Архангай аймагт гарсан түймрийг цурманд оруулав
Архангай аймагт гарсан түймрийг цурманд оруулав. Зураг: МҮОНРТ

Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутагт өчигдөр 17:25 цагт түймэр гарсан тухай аймгийн Онцгой байдлын хэлтэст дуудлага иржээ. Нийт 82 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж өчигдөр 23:30 цагт цурамд оруулсан байна. Түймрийн улмаас тус нутгийн 40 орчим га газар шатсан гэж албаныхан мэдээлсэн юм.

Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутагт ойн түймэр гарсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газарт түймрийн дуудлага өчигдрийн 17:25 цагт иржээ. Орон нутгийн иргэд болон Онцгой байдлын албан хаагч, нийт 30 хүн өчигдөр орой 22:45 цагт түймрийг цурманд оруулаад байгаа аж.

Хуваалцах