Архангай аймагт лууны сүүл унжсан байна
Архангай аймгийн Чулуут сумын нутаг Тооронтын ам гэдэг газар бороо орж байснаа намдах үеэр хуй салхи босч лууны сүүл шиг зүйл унжсан байна.
Мэдээллийн алба

Архангай аймгийн Чулуут сумын нутаг Тооронтын ам гэдэг газар бороо орж байснаа намдах үеэр хуй салхи босч лууны сүүл шиг зүйл унжсан байна. Харин түүнийг харсан нутгийнхан гар утсандаа зургийг нь авч, тэнгэрээс лууны сүүл унжсан хэмээн ярьцгааж байна. Мөн Архангай аймагт хоёр жилийн өмнө бас яг өдийд ийм сонин үзэгдэл гарч байжээ.


















