Архангай аймагт тариаланчдын уулзалт болов
Тэд хавар намрын цагтаа тариалалтынхаа ажил руу шамдан орж зөвхөн ажлаа л хийдэг байсныг энэ жилээс өөрчилж, Архангай аймгийн ЗДТГ, хүнс хөдөө аж ахуйн газар хамтран тариаланчдын зөвлөлдөх уулзалтыг 30 гаруй жилийн дараа зохион байгуулсан юм.
Мэдээллийн алба

Архангай аймагт газар тариалан эрхэлдэг 40-өөд ААН, харин төмс хүнсний ногоо тариалдаг 40 гаруй ААН, 12600-аад иргэн байдаг.
Тэд хавар намрын цагтаа тариалалтынхаа ажил руу шамдан орж зөвхөн ажлаа л хийдэг байсныг энэ жилээс өөрчилж, Архангай аймгийн ЗДТГ, хүнс хөдөө аж ахуйн газар хамтран тариаланчдын зөвлөлдөх уулзалтыг 30 гаруй жилийн дараа зохион байгуулсан юм.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд газар тариалан, төмс хүнсний ногоо гээд байнга ашигладаг 22 мянган га талбай байдаг. Тариаланч, ногоочдын зүгээс цаашид талбайн хэмжээг томсгохоосоо илүү чанартай, өндөр үр ашигтай сортын үрүүд, мөн хадгалж хамгаалах томоохон хэмжээний нэгдсэн зоорь савтай болох, газар тариалангийн салбарт байгаа залуучуудаа дэмжиж ажиллах нь чухал байгааг уулзалтын үеэр хэлж, санал бодлоо илэрхийлж байсан юм.
Тэд энэхүү зөвлөлдөх уулзалтаар газар тариалан, хөдөө аж ахуйд хэрэглэгдэх болсон сүүлийн техник, тоног төхөөрөмж, үр тарианы таримлын тариалалтын агротехнологи, арга зүй, төмс хүнсний ногооны болон хамгаалалттай хөрсний тариалалтын заавар зөвлөмж, 2017 оны цаг агаарын төлөв байдал, цаашдын чиг хандлагын тухай гээд олон шинэ мэдээлэл сонслоо.


















