Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Архангай аймагт цэргийн анги байгуулах хүсэлт тавив

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай зэрэг долоон аймагт ажиллаад ирлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Архангай аймагт цэргийн анги байгуулах хүсэлт тавив
Архангай аймагт цэргийн анги байгуулах хүсэлт тавив. Зураг: МҮОНРТ

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай зэрэг долоон аймагт ажиллаад ирлээ. Тэрбээр Засгийн газрын гишүүний хувиар орон нутгийн иргэдтэй уулзаж, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны чиглэл, бүтээн байгуулалтын ажлуудаас онцолж ярилцсан бол Батлан хамгаалахын сайдын хувиар орон нутаг дахь Зэвсэгт хүчний анги байгууллагад ажилласан байна.

Түүнийг дагалдаж Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат, Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч, хурандаа Ш.Энхбат, ЗХЖШ-ын газрын дарга, хурандаа М.Эрдэнэдалай нарын албаныхан ажилласан юм.

Томилолтын төгсгөлд Завхан аймаг болоод Архангай аймагт ажилласан. Завхан 325 дугаар анги нь эх орныхоо баруун бүсийн агаарын орон зайд хяналт тавих үүргийн хүлээн алба үүргээ гүйцэтгэдэг. Тэд үндсэн үүргээс гадна алба хаагчдынхаа нийгмийн асуудалд онцгой анхаарч ажиллаж буйгаа салбарынхаа сайдад онцолсон.

Тухайлбал, орон сууцны цогцолбор барьж ашиглалтад оруулсан байна. Харин Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ "Манай аймагт цэргийн анги байгуулж өгөөч гэдэг хүсэлтийг олон удаа Засаг газар, Батлан хамгаалах яаманд хүргүүлсэн. Гэвч тоймтой хариу байдаггүй. Иймд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон та манай хүсэлтэд хариулт өгөөч. Ер нь цэргийн анги салбартай аймагт илүү том давуу тал болж байна. Бүтээн байгуулалтад түүчээлж чадаж байна. Иймд барилга инженерийн анги байгуулж өгнө үү" гэсэн хүсэлт байв. Тэр ч бүү хэл, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ анги байрлуулж болох дөрвөн давхар бүхий обьектийн барилгыг санал болгож үзүүлсэн юм.

Хуваалцах