Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Архангай аймагт цэцэрлэг нэмж барина

Өнөөдрийн байдлаар Архангай аймагт 6000 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Архангай аймагт цэцэрлэг нэмж барина
Архангай аймагт цэцэрлэг нэмж барина. Зураг: МҮОНРТ

Өнөөдрийн байдлаар Архангай аймагт 6000 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна. Энэ нь цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 70 орчим хувь гэсэн үг юм.

Тиймээс аймгийн удирдлагууд цэцэрлэгийн тоог нэмэхийн тулд шинээр барилга барих зөвшөөрөл өгөхдөө нэг давхарт нь цэцэрлэг байхаар зураг төслийг нь хийх шаардлага тавьж ажиллаж эхэлжээ.

Ингэснээр энэ жилийн есдүгээр сар гэхэд нийт долоон цэцэрлэг ашиглалтад орно. Тэгэхээр аймгийн төвийн бүх хүүхэд цэцэрлэгт хамрагддаг болно гэж Архангай аймгийн Боловсролын газрын дарга А.Амгаланбаатар ярилаа.



Хуваалцах