Архангай аймагт үхэр галзуурчээ
Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн “Мараатын-Ам, Улаанхад” гэдэг газарт 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон байна.
Мэдээллийн алба

Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн “Мараатын-Ам, Улаанхад” гэдэг газарт 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон байна. Лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулан шинжлэхэд галзуу өвчнөөр өвчилсөн болох нь батлагджээ. Галзуу өвчний эрсдэлд өртсөн хүний тухай мэдээлэл одоогоор байхгүй байна. Тухайн газарт халдваргүйтгэлийн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж эхэлжээ.


















