Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Архангай аймагт өөрийн хүсэлтээр 18 залуу цэрэгт татагджээ

Архангай аймагт өөрийн хүсэлтээр цэргийн алба хаах хүсэл сонирхолтой залуучуудын тоо нэмэгдэж байгаа аж.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Архангай аймагт өөрийн хүсэлтээр 18 залуу цэрэгт татагджээ
Архангай аймагт өөрийн хүсэлтээр 18 залуу цэрэгт татагджээ. Зураг: МҮОНРТ

Архангай аймагт өөрийн хүсэлтээр цэргийн алба хаах хүсэл сонирхолтой залуучуудын тоо нэмэгдэж байгаа аж. Тодруулбал, зөвхөн өөрийн хүсэлтээр цэрэгт явах зорилготой 18 залуу энэ оны II ээлжийн цэрэг татлагат тэнцэн хувиарлагджээ.
Аймгийн удирдлагууд бүс нутгийнхаа цэргийн насны залуусыг барилга, инжинер, экологийн чиглэлээр төрөлжүүлэн сургах зорилготой цэргийн ангийг байгуулах хөтөлбөрийг засгийн газарт хүргүүлсэн бөгөөд энэ асуудал шийдэгдсэнээр мэргэжилтэй, дадлага туршлагатай цэргүүд халагдаж гарах боломжтой хэмээн аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат онцолж байлаа.

Хуваалцах