Архангай аймгийн 12 суманд “Нэг цонхны үйлчилгээ” нэвтэрчээ
Энэ төвөөр Цэцэрлэг хотын иргэд төдийгүй тус аймгийн 19 сум, 99 багийн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд үйлчлүүлж, төрийн үйлчилгээг нэг дороос хөнгөн шуурхай авах боломжтой боллоо гэж Архангай аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат хэллээ.
Мэдээллийн алба

Архангай аймагт “Бодит ажил бодит үр дүн”-гийн жилийн хүрээнд энэ онд 12 суманд “Нэг цонхны үйлчилгээ” нэвтрүүллээ. Үүний зэрэгцээ аймгийн төвийн “Нэг цонхны үйлчилгээний төв”-ийг аймаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр иж бүрэн тохижуулжээ. Энэ төвөөр Цэцэрлэг хотын иргэд төдийгүй тус аймгийн 19 сум, 99 багийн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд үйлчлүүлж, төрийн үйлчилгээг нэг дороос хөнгөн шуурхай авах боломжтой боллоо гэж Архангай аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат хэллээ. Аймаг, сумын иргэд “Нэг цонхны үйлчилгээ”-ний төвөөс эд хөрөнгийн эрхийн бүртгэл, нийгмийн халамж, даатгал, газрын харилцаа, иргэний болон хуулийн этгээдийн бүртгэл зэрэг олон төрлийн бичиг баримтын лавлагаа мэдээлэл авч, өргөдөл, санал хүсэлтээ илгээх юм. Мөн тус аймгийн Эрдэнэбулган сумын 2, 3-р багийн Засаг даргын үйлчилгээ, СӨХ-ны үйлчилгээг иж бүрнээр нь авах боломжтой болсон байна.


















