Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Архангай аймгийн авто зам шилэн хяналтын байртай боллоо

Нийслэлийг Архангай аймагтай холбосон авто зам дээр орчин үеийн шилэн пассад бүхий замын хөдөлгөөний хяналтын постыг орон нутгийн 85 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж энэ сарын 8-ны өдөр хүлээлгэн өгсөн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Архангай аймгийн авто зам шилэн хяналтын байртай боллоо
Архангай аймгийн авто зам шилэн хяналтын байртай боллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийг Архангай аймагтай холбосон авто зам дээр орчин үеийн шилэн пассад бүхий замын хөдөлгөөний хяналтын постыг орон нутгийн 85 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж энэ сарын 8-ны өдөр хүлээлгэн өгсөн байна. Уг хяналтын пост нь ашиглалтад орсноор баруун аймаг руу чиглэн явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, малын хулгайн болон байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдол өгөх юм.

Булган аймгийн нутаг дэвсгэрээр нийслэлийг баруун аймгуудтай холбосон 3 трассын авто зам дайран өнгөрдөг бөгөөд орон нутгаас хөрөнгө шийдвэрлэсэн хоёр дахь пост юм.

Нээлтийн үйл ажиллагаатай холбогдуулан Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газраас эрчим хүч татах 8.7 сая төгрөг, авто замын хөдөлгөөнийг хянах иж бүрэн хяналтын камер суурилуулах 40 сая төгрөгийн хөрөнгийг сум хөгжүүлэх сангаас шийдвэрлэн тендер, сонгон шалгаруулалт зарлаад байна.

Уг зам тээврийн пост нь хоёр давхар шилэн гадаргуутай 1 давхартаа ажлын байр, 2 давхартаа алба хаагч нар амрах өрөө, гал тогооны хэсэгтэй, дотор 00-ын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн, авто машины дулаан граж бүхий цахилгаанаар халдаг орчин үеийн жишигт нийцсэн пост юм.

Булган аймгийн Баяннуур, Архангай аймгийн Өгийнуур чиглэлийн авто зам дээр сүүлийн 3 жилийн байдлаар зам тээврийн 24 осол гарч, 14 хүний алтан амь эрсэдсэн, 22 хүн гэмтсэний цаана олон иргэний ар гэрт уй гашуу авчирч, санхүү, эрүүл мэндийн нөхөж баршгүй хохирол учирч байгаа эрсдлийг бууруулахад уг пост хувь нэмрээ оруулна гэж үзэж байна.

Хуваалцах