Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Архангай аймгийн бүсийн математикийн олимпиад боллоо

Ардын боловсролын тэргүүний ажилтан Д.Дэнсмаагийн нэрэмжит математикийн олимпиад боллоо. Бүсийн олимпиадад Өлзийт сумынхан тэргүүлсэн байна. Олимпиад бүсчилсэн байдлаар Архангай аймгийн Эрдэнэмандал, Тариат, Хотонт сумдад зохион байгуулагдсан юм.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Архангай аймгийн бүсийн математикийн олимпиад боллоо
Архангай аймгийн бүсийн математикийн олимпиад боллоо. Зураг: МҮОНРТ

Ардын боловсролын тэргүүний ажилтан Д.Дэнсмаагийн нэрэмжит математикийн олимпиад боллоо. Бүсийн олимпиадад Өлзийт сумынхан тэргүүлсэн байна. Олимпиад бүсчилсэн байдлаар Архангай аймгийн Эрдэнэмандал, Тариат, Хотонт сумдад зохион байгуулагдсан юм. Бага ангийн сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой тус олимпиадад оролцогчдын тоо жил ирэх бүр өсч, хүрээгээ тэлсээр байна.

Уг олимпиад нь 2006 оноос хойш уламжлал болон зохион байгуулагдаж байгаа аж. Харин энэ жилээс аймгийн боловсролын газар, аймгийн математикийн багш нарын холбоотой хамтран өргөн хүрээнд зохион байгуулагдлаа. Математик нь шинжлэх ухааны хаан учраас бага насны сурагчдыг энэ чиглэлээр хөгжүүлж, хөрш зэргэлдээх сумынхантайгаа өрсөлдөх боломжийг олгож байгаа юм байна.

Д.Дэнсмаа багш 40 гаруй жил боловсролын салбарт ажиллаж, олон шавь төрүүлсэн. Мөн сумдын сургуулиудад ажиллаж байсан туршлагатай учраас төрөлх сум болох Хотонтод 2006 оноос энэхүү олимпиадыг уламжлал болгон зохион байгуулж иржээ. Хотонт суманд болсон бүсийн олимпиадад төв болон Батцэнгэл, Цэнхэр, Түвшрүүлэх, Өндөрсант, Өлзийт зэрэг сумын 200 гаруй сурагч, 60 гаруй багш нар оролцлоо. Нэгдүгээр ангийн төрөлд зургаан алт, 13 мөнгө, хоёр хүрэл, хоёрдугаар ангийн төрөлд зургаан алт, таван мөнгө, хоёр хүрэл, гуравдугаар ангийн төрөлд нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл, дөрөвдүгээр ангийн төрөлд нэг алт, гурван мөнгө, гурван хүрэл, тавдугаар ангийн төрөлд нэг алт, нэг мөнгө, 11 хүрэл медалийн эзэд тодорсон. Мөн математикийн багш нарын чадварыг хөгжүүлэх зорилгоор шалгаруулж, байр эзлүүллээ.

Хуваалцах