Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Архангай аймгийн дөрвөн сум эрүүл ахуйн байгууламжтай боллоо

Архангай аймгийн дөрвөн сум ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжтай болсон байна. Ингэснээр сурагчид гэдэсний халдварт өвчин, ханиад томуу хүрэхээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Архангай аймгийн дөрвөн сум эрүүл ахуйн байгууламжтай боллоо
Архангай аймгийн дөрвөн сум эрүүл ахуйн байгууламжтай боллоо. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн оны есдүгээр сард Архангай аймгийн дөрвөн сум ариун цэврийн эрүүл ахуйн байгууламжтай болсон байна. Ингэснээр сурагчид гэдэсний халдварт өвчин, ханиад томуу хүрэхээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байгаа юм.

Энэ төслийг Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Мобиком Корпораци хамтран 100 орчим сая төгрөгөөр хэрэгжүүлжээ. Үүнээс 25 сая төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлсэн байна. Төсөл хэрэгжсэнээр Булган сумын дунд сургуулийн сурагчид тав тухтай орчинд, халуун хүйтэн устай ариун цэврийн өрөөтэй болж, ахуйн ариун цэврийг хангах бүрэн боломжтой боллоо гэж Архангай аймгийн Булган сумын Засаг дарга Г.Давааням ярилаа.

Халуун устай, цэвэр, бохир ус, халаалтаа бүрэн шийдсэн, хамгийн гол нь жилийн аль ч улиралд ашиглах боломжтойгоороо энэ байгууламж давуу талтай юм.

Хуваалцах