Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Архангай аймгийн Эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмжийн баталгаажуулалт хийв

Эрүүл мэндийн салбарт хэмжлийн нэгдмэл байдлыг хангах хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 249 дүгээр тушаалаар батлагдсан “Эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийх журам”, Эрүүл мэндийн сайдын 2018 оны 01 дүгээр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Архангай аймгийн Эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмжийн баталгаажуулалт хийв
Архангай аймгийн Эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмжийн баталгаажуулалт хийв. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн салбарт хэмжлийн нэгдмэл байдлыг хангах хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 249 дүгээр тушаалаар батлагдсан “Эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийх журам”, Эрүүл мэндийн сайдын 2018 оны 01 дүгээр “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, хэвийн үйл ажиллагааг хангах тухай” албан даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллах зорилгоор эрүүл мэндийн байгууллагад ашиглагдаж байгаа 14 нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжид олон улсын жишигт нийцсэн симулятор, анализатораар шалгалт тохируулга хийх ажлын хэсэг 2019 оны долоодугаар сарын 24-30-ны өдрүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажилласан байна.

Тус ажлын хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэг, 3 өрх, 17 сумын эрүүл мэндийн төв, сум дундын 2 эмнэлэг, болон хувийн хэвшилийн 4 эмнэлэг нийтдээ 25 эрүүл мэндийн байгууллага хамрагдаж, 240 ширхэг эмнэлгийн эмчилгээ оношлогооны тоног төхөөрөмжүүдэд дахин баталгаажуулалт хийгдлээ.

Эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийн дахин баталгаажуулалтыг хийлгэсэнээр тоног төхөөрөмжийн ажиллагааны хэвийн байдлыг үнэлэн, баталгаажсан тоног төхөөрөмжөөр иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх бэлэн байдал хангагдаж байна.

Эх сурвалж: Архангай аймгийн ЭМГ

Хуваалцах