Архангай аймгийн иргэд, автомашины хөдөлгөөнийг маргаашаас хязгаарлана
Архангай аймгийн Онцгой комиссын дөрөвдүгээр хуралдаан өчигдөр болсон ба хурлыг сумдын онцгой комиссын гишүүдийг оролцуулан цахимаар хийсэн юм.
Мэдээллийн алба

Архангай аймгийн хэмжээнд сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг маргаашаас 27 хүртэлх хугацаанд хязгаарлахаар болжээ.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн, сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх зорилгын хүрээнд өнгөрсөн мягмар гарагт тус аймгийн онцгой комиссын гуравдугаар хурлаар баталжээ.
Архангай аймгийн Онцгой комиссын дөрөвдүгээр хуралдаан өчигдөр болсон ба хурлыг сумдын онцгой комиссын гишүүдийг оролцуулан цахимаар хийсэн юм.
Аймаг, сумын төвөөс орох гарах хөдөлгөөнд хязгаарлалт хийсэнтэй холбогдуулан сумдад хөдөлгөөн хязгаарлах, эргүүл пост ажиллуулах, тэнд ажиллах алба хаагчдын ажиллах журмыг дөрөвдүгээр хуралдаанаар батлав.
Мөн сумдын шуурхай штабын ажлыг эрчимжүүлэх, хариуцлагатай байх талаар үүрэг, чиглэл өглөө.


















