Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Архангай аймгийн Тариат, Хангай, Цахир сум зудын байдалтай байна

Архангай аймгийн хойд сумдаар өвөлжилт хүндэрсэн байдалтай байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Архангай аймгийн Тариат, Хангай, Цахир сум зудын байдалтай байна
Архангай аймгийн Тариат, Хангай, Цахир сум зудын байдалтай байна. Зураг: МҮОНРТ

Архангай аймгийн хойд сумдаар өвөлжилт хүндэрсэн байдалтай байна. Чулуут, Цэцэрлэг, Жаргалант, Өндөр-Улаан суманд өвөлжилт хүндэрч, Тариат, Хангай, Цахир сумын чиглэлд зудын байдалтай өвөлжиж байна.

Өнгөрсөн 10, 11 дүгээр сард Архангай аймгийн нийт нутгаар 7-8 удаа цас орж, тэр дундаа Цахир, Хангай, Тариат, Чулуут, Өндөр-Улаан, Хайрхан зэрэг суманд цас ихтэй болжээ. Аймгийн зүгээс нийт сумдад нөөцийн өвс, тэжээлийг холбогдох журмын дагуу хуваарилан олгож эхэлсэн ажээ.

Одоогийн байдлаар аймгийн хойд сумдын нутгаар 3-11 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Өвөлжилт хүндэрсэн сумдын малчдыг бусад аймаг, сумдын нутагт отроор өвөлжүүлэх, аймгийн нөөцөөс өвс, тэжээл хүргүүлэх ажлыг зохион байгуулж буй юм. Нийт 246 өрхийн 60 орчим мянган толгой мал өөрийн болон бусад аймаг, сумдын нутагт отроор өвөлжиж байгаа мэдээллийг аймгийн удирдлагууд өгсөн юм.

Хуваалцах