Архангай аймгийн ЗӨСТ-ийн мэргэжилтнүүд уулзалт хийлээ
Архангай аймгийн “Нэг эрүүл мэнд“ салбар хоорондын зөвлөлийн хамтын ажиллагааны болон ЗӨСТ-ийн чанарын багийн 2016 оны ижил мэргэжилтний ур чадвар, туршлагаас суралцах ажлын төлөвлөгөөний дагуу тус төвийн дээд, тусгай мэргэжилтэн, ариутгагч нар Мал эмнэлэгийн хэлтсийн лабораторийн үйл ажиллагаатай т
Мэдээллийн алба

Архангай аймгийн “Нэг эрүүл мэнд“ салбар хоорондын зөвлөлийн хамтын ажиллагааны болон ЗӨСТ-ийн чанарын багийн 2016 оны ижил мэргэжилтний ур чадвар, туршлагаас суралцах ажлын төлөвлөгөөний дагуу тус төвийн дээд, тусгай мэргэжилтэн, ариутгагч нар Мал эмнэлэгийн хэлтсийн лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.
ЗӨСТ-ийн дарга Б.Эрдэнэчимэг, МЭХ-ийн лабораторийн эрхлэгч Г.Мөнгөнхөлөг нар орон нутаг дахь хүн, малын өвчлөлийн тандалт судалгаа, лабораторийн оношлогооны талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид оношлуур урвалж бодис, лабораторийн тоног, төхөөрөмжийг харилцан ашиглах, оношлогооны дэвшилтэт арга технологоос суралцаж, туршлага солилцохоор боллоо.

Эх сурвалж: Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв


















