Архангайд бэлчээрийн хүрэлцээ муу байна
Архангай аймагт малын тоо их учраас отор нүүдэл хийхэд хүндрэл гардаг талаар зарим сумын удирдлагууд хэлж байна.
Мэдээллийн алба

Архангай аймагт малын тоо их учраас отор нүүдэл хийхэд хүндрэл гардаг талаар зарим сумын удирдлагууд хэлж байна. Өөрөөр хэлбэл сум бүрийнх нь мал жигд өсч байгаа учраас отор нүүдэл хийх бэлчээрийн хүрэлцээ бага байдаг байна. Энэ онд аймгийн хэмжээнд 4 сая 300 орчим мянган толгой мал өвөлж байна. Харин Тариат сумын хувьд 200 гаруй мянган мал өвөлжиж байгаагаас 30-иад хувь нь зэргэлдээ сум, орон нутагт отор хийж байгаа талаар сумын Засаг дарга ярьж байна.


















