Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Архангайд очиж Солонгос эмч нар үнэгүй мэс засал хийнэ

Энэ сарын 7-14-ний өдрүүдэд Архангай аймгийн Цэцэрлэг хотод БНСУ-ын улсын Үндэсний төв эмнэлгийн мэс заслын баг ажиллах юм байна. Эмч нар Архангайд хийгддэггүй мэс заслыг үнэ төлбөргүй хийх бөгөөд аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарыг дагалдуулан сургахаар болжээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Архангайд очиж Солонгос эмч нар үнэгүй мэс засал хийнэ
Архангайд очиж Солонгос эмч нар үнэгүй мэс засал хийнэ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 7-14-ний өдрүүдэд Архангай аймгийн Цэцэрлэг хотод БНСУ-ын улсын Үндэсний төв эмнэлгийн мэс заслын баг ажиллах юм байна. Эмч нар мэс заслыг үнэ төлбөргүй хийхээс гадна аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарыг дагалдуулан сургахаар болжээ.

Энэ ажил Архангай аймгийн Эрүүл мэндийн газар БНСУ-ын Үндэсний төв эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулснаар хийгдэж байгаа аж. Тэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүний нөөцийг хөгжүүлэх, эмнэлгийн технологийг сайжруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.

Түлхүүр үг:БНСУ-ын эмч нар
Хуваалцах