Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Архангайд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа анх удаагаа болов

Архангай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Хэрэглэгчээс үйлдвэрлэгч” аймаг болох зорилтын хүрээнд тус аймгийн засаг даргын санаачилгаар “Архангайд үйлдвэрлэв” цагаан сарын үзэсгэлэн худалдааг анх удаа зохион байгууллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Архангайд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа анх удаагаа болов
“Архангайд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа анх удаагаа болов. Зураг: МҮОНРТ

Архангай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Хэрэглэгчээс үйлдвэрлэгч” аймаг болох зорилтын хүрээнд тус аймгийн засаг даргын санаачилгаар “Архангайд үйлдвэрлэв” цагаан сарын үзэсгэлэн худалдааг анх удаа зохион байгууллаа.

Үзэсгэлэн худалдаа хоёр өдөр үргэлжлэх бөгөөд төмс, хүнсний ногоо, гурилан бүтээгдэхүүн, гар урлал, модон эдлэл, сур, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах зэрэг төрлүүдээр нийтдээ 65 бизнес эрхлэгч, ААН, иргэд, малчид 10 гаруй сумаас оролцож байна.

МУЗГ-аас хэрэгжүүлж буй мах сүүний анхдугаар аянд Архангай аймаг хамрагдах боломжтой аймгуудын нэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хэмжээнд мал сүргийнхээ тоо толгойгоор тэргүүлдэг, нөгөө талаар цагаан идээний гол үйлдвэрлэгч аймаг юм.

Иймээс Архангай аймагтаа үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд бизнес эрхлэгч, иргэн бүрийг дэмжих ажлууд шат дараатай ийнхүү хийгдэж байна.

Архангай аймгийн “Хэрэглэгчээс үйлдвэрлэгч” аймаг болох зорилтын эхний ажил болж байгаа энэхүү үзэсгэлэнг сар шинийн өмнө хийж байгаа нь иргэдэд сайшаагдаж байлаа.

Архангайчуудын хувьд малчдын гар дээрээс хямд үнэтэй цагаан идээг бизнес эрхлэгдээс бараа бүтээгдэхүүн авч байгаа нь нийслэлийг зорих хөдөлгөөнийг сааруулж, мөнгөө аймагтаа үлдээх нэг хэлбэр гэж үзэж байна.

Хуваалцах