Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Архангайн цагаан идээ” үзэсгэлэн худалдаа энэ сарын 20 хүртэл үргэлжилнэ

Архангай аймгийн 11 сумын 80 гаруй малчин өрхийн үйлдвэрлэсэн “Архангайн цагаан идээ” үзэсгэлэн худалдаа Улаанбаатар хотноо Тусгаар тогтнолын талбайд гарч байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Архангайн цагаан идээ” үзэсгэлэн худалдаа энэ сарын 20 хүртэл үргэлжилнэ
“Архангайн цагаан идээ” үзэсгэлэн худалдаа энэ сарын 20 хүртэл үргэлжилнэ. Зураг: МҮОНРТ

Архангай аймгийн 11 сумын 80 гаруй малчин өрхийн үйлдвэрлэсэн “Архангайн цагаан идээ” үзэсгэлэн худалдаа Улаанбаатар хотноо Тусгаар тогтнолын талбайд гарч байна.

2017 оны Сар шинийн баярт зориулсан цагаан идээний энэ удаагийн үзэсгэлэн худалдааны онцлог нь малчдаас хэрэглэгчдэд шууд худалдаа хийж байгаагаараа онцлог юм. Энэхүү худалдааны үеэр ааруул, ээзгий, өрөм, зөөхий, айраг, хурууд, хэвлэсэн болон чипсэн ааруул, цагаан тос, цагааны идээний багцын худалдааг нийслэлийн иргэддээ зориулан худалдаалж байна.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар ”Нэг Архангай” төрийн бус байгууллага, Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих “Бизнес инкубатор төв”, Архангай аймгийн зарим сумын Засаг даргын Тамгын газраас хамтран зохион байгуулж байна.

“Архангайн цагаан идээ” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах