Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Археологийн лабораторийн танхимын нээлт болов

Монгол цэргийн музей Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Нийгмийн технологийн сургуультай хамтран ажиллах гэрээний дагуу 3 дахь жилдээ археологийн хайгуул судалгаа, малтлагын ажлыг зохион байгуулсан билээ.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Археологийн лабораторийн танхимын нээлт болов
Археологийн лабораторийн танхимын нээлт болов. Зураг: МҮОНРТ

Монгол цэргийн музей Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Нийгмийн технологийн сургуультай хамтран ажиллах гэрээний дагуу 3 дахь жилдээ археологийн хайгуул судалгаа, малтлагын ажлыг зохион байгуулжээ. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд олдсон археологийн олдворыг боловсруулан, судлах археологийн лабораторийн танхимыг “Нүүдэлчдийн өв-3” үзэсгэлэнгийн үеэр нээсэн юм. Уг танхимд их, дээд сургуулийн оюутан залуучууд, багш сурган хүмүүжүүлэгчид өргөнөөр зочлон, үйлчлүүлэх бүрэн боломжтой аж. Ахеологийн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө авч, судалгаа, шинжилгээний ажлыг хамтран явуулах санал хүргүүлж эхэлсэн байна.

Хуваалцах