Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Архи хэтрүүлэн хэрэглэгчдийн тоо нэмэгджээ

Сүүлийн үед архи хэтрүүлэн хэрэглэгчдийн тоо “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг тогтоох шаталсан судалгаа”-аар 2005 онд 18.8 хувь байсан бол 2009 онд 27.4 хувь болж 8.6 хувиар нэмэгдсэний дотор эрэгтэйчүүдийн дунд 27.3 хувь байсан бол 39.7 хувь болж 12.4 хувиар, эмэгтэйчүүдийн дунд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Архи хэтрүүлэн хэрэглэгчдийн тоо нэмэгджээ
Архи хэтрүүлэн хэрэглэгчдийн тоо нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

Сүүлийн үед архи хэтрүүлэн хэрэглэгчдийн тоо “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг тогтоох шаталсан судалгаа”-аар 2005 онд 18.8 хувь байсан бол 2009 онд 27.4 хувь болж 8.6 хувиар нэмэгдсэний дотор эрэгтэйчүүдийн дунд 27.3 хувь байсан бол 39.7 хувь болж 12.4 хувиар, эмэгтэйчүүдийн дунд 10.3 хувь байсан бол 2009 онд 15.1 хувь болж 4.8 хувиар тус тус нэмэгдсэн тооцоо судалгаа гарчээ.

Манай улсад жилд нэг хүнд ногдох архи, согтууруулах ундаа 23 литр хүрч, хэрэглээ буурахгүй, донтогсод нэмэгдэж байгаа нь аюулын харанга дэлдэж байна. Үүнтэй холбогдуулан НЭМГ-ын харьяа Наркологийн эмнэлэг нь Нийслэлийн есөн дүүргийн Эрүүл Мэндийн төвийн сэтгэц наркологийн эмч нарт “Наркологийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хяналтын тогтолцоог бий болгох нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байгаа аж.

Хуваалцах