Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийд нэг минутад 6 хүн нас барж байна

Согтууруулах ундаа нь хүн төрөлхтний дунд олон зуун жилийн турш, өргөн хэрэглэгдэж ирсэн хүнийг донтуулах, сэтгэцэд нөлөөлөх шинж чанартай бодис юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийд нэг минутад 6 хүн нас барж байна
Архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийд нэг минутад 6 хүн нас барж байна. Зураг: МҮОНРТ

Үндэсний статистикийн хорооноос согтууруулах ундааны хэрэглээ, үйлдвэрлэлийн өнөөгийн байдлын талаар тоо баримт баримт бүхий мэдээллийг гаргажээ. Тус мэдээллийг бүрэн эхээр нь танилцуулж байна.


Согтууруулах ундаа нь хүн төрөлхтний дунд олон зуун жилийн турш, өргөн хэрэглэгдэж ирсэн хүнийг донтуулах, сэтгэцэд нөлөөлөх шинж чанартай бодис юм. Үүнийг хэтрүүлэн хэрэглэх нь хувь хүний эрүүл мэндэд шууд хортой төдийгүй гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагчдад дам байдлаар хор хөнөөл учруулж, улмаар нийгэм, эдийн засагт дарамт үүсгэдэг байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийд 1 жилд 3 сая, өөрөөр хэлбэл, 1 минутад 6 хүн нас барж байна. Эдгээр хүний 4 хүн тутмын 3 нь эрэгтэй байна. Мөн 2016 оны байдлаар дэлхийн 15, түүнээс дээш насны 1 хүн жилд 6.4 литр “спирт” 1 хэрэглэж байгаа тооцоо гарчээ.

Улс, орнууд архины хэрэглээнээс үүдэн хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгэм- эдийн засагт гарах сөрөг нөлөөг багасгахад үр дүнтэй, уялдаа холбоотой олон талт арга хэмжээ, бодлогыг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, согтууруулах ундааны маркетинг, сурталчилгаа болон борлуулалтыг хуулиар зохицуулах (ялангуяа залуучуудад чиглэсэн); согтууруулах ундаа худалдан авах боломжийг хязгаарлах, зохицуулах; согтуугаар жолоо барихыг хориглох бодлого хэрэгжүүлэх; үнэ болон татварын механизмаар дамжуулан эрэлтийг бууруулах; олон нийтэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхэд эрүүл мэндэд учруулах хор нөлөөг таниулах, мэдлэг олгох үр дүнтэй бодлогыг дэмжих; архинаас хамааралтай хүмүүст хүртээмжтэй, үр дүнтэй эмчилгээг хүргэх; архи хэтрүүлэн хэрэглэх явдлыг хянах бодлого, хөтөлбөрийг эрүүл мэндийн үйлчилгээнд нэвтрүүлэн хэрэгжүүлэх2 зэрэг байна.

Монгол Улсад архидан согтуурахтай тэмцэх хуулийг 2000 онд батлан мөрдөгдөж байгаа бөгөөд бусад холбогдох хууль, журамд архины хэрэглээ, үйлдвэрлэлийг хязгаарлах, зохицуулах талаар тусгасан байна. Мөн “Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр”-ийг батлан, 2003-2012 онд хэрэгжүүлсэн байна.

Согтууруулах ундааны хэрэглээ нь олон төрлийн өвчин эмгэг болон осол гэмтэл, хүчирхийлэл, гэмт хэрэг зэргийг өдөөх эрсдэлт хүчин зүйл болж, нийгэмд сөрөг нөлөөтэй учраас энэ талаарх эдийн засгийн болон нийгмийн холбогдолтой зарим динамик мэдээллийг ашиглан өнөөгийн байдлыг харуулахыг зорьжээ.

Хуваалцах