Архи согтууруулах ундаа гар дээрээс худалдаалахыг таслан зогсооно
Тэд шөнийн цагаар Урт цагааны ойр хавийн оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулаад зогсохгүй, архи согтууруулах ундааг хэт өндөр үнээр, биеэ авч явах чадваргүй согтсон иргэдэд худалдаалдаг байна.
Мэдээллийн алба

Шөнийн цагаар архи согтууруулах ундааг гар дээрээс хууль бусаар худалдан борлуулдаг иргэд манай аймагт нэлээдгүй бий. Тэд шөнийн цагаар Урт цагааны ойр хавийн оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулаад зогсохгүй, архи согтууруулах ундааг хэт өндөр үнээр, биеэ авч явах чадваргүй согтсон иргэдэд худалдаалдаг байна.
Цаашлаад архи согтууруулах ундаа худалдан авсан иргэд гэмт хэрэг зөрчилд холбогдох гол үндэс болсоор байна. Өнөөдрийн байдлаар аймгийн цагдаагийн газраас шагчдыг таслан зогсоохоор "Шаг" нэгдсэн арга хэмжээг 6 хүний бүрэлдэхүүнтэй шөнийн 23 цагаас өглөөний 6 цаг хүртэл авч ажиллаж байгаа гэлээ.
Энэ арга хэмжээ шагийн наймааг таслан зогсоох хүртэл явах бөгөөд одоогоор Орхон аймагт энэ төрлийн худалдаа эрхэлдэг 14 хүн цагдаагийн газарт бүртгэлтэй байгаагаас 15 хэрэг зөрчлийг илрүүлэн хураалт хийж шаардлагатай торгуулийн арга хэмжээ авч шүүхийн байгууллагад 4 хүний материалыг бүрдүүлж өгснөөр шүүхээс торгуулийн арга хэмжээг эхний ээлжид авсан байна. Мөн тэрээр шагийн архи таксигаар дамжуулан зуучлан худалдан борлуулж байгааг цагдаагийн алба хаагчид тогтоосон байна.
Архи согтууруулах ундаа худалдан борлуулах 24 цагийн дэлгүүр ажиллуулах архи согтууруулах ундаа түүгээр үйлчлэх газруудын цагийг сунгах тусгай зөвшөөрөл олгох нь аймгийн засаг даргын шийдвэрээр гарах ч, Эрдэнэт хотод ахуйн хүрээний архидалт гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгаатай холбогдуулан Засаг даргад хүсэлт гаргаж энэ төрлийн үйлчилгээний газар дэлгүүрийг нэмэх шаардлагагүй гэсэн байр суурьтай илэрхийлсэн талаар цагдаагийн газраас мэдээллээ.
Цагдаагийн алба хаагчдын мэдээлсэнээр шагчдад тавих хуулийн хяналт, шаардлага өндөр болж байгаа учраас ахуйн хүрээний архидалт, гэмт хэрэг зөрчил багасах юм.
Эх сурвалж: erdenetinfo.mn


















