Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Архи, спиртийн үйлдвэрүүдэд шалгалт хийжээ

Мөн хаяг шошгын зөрчилтэй 21 нэр төрлийн 7249 шил архи согтууруулах ундааны худалдааг битүүмжилж, 36 дээж аван лабраторт шинжүүлсэн байна. Архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулж байсан гурван газрын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авчээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Архи, спиртийн үйлдвэрүүдэд шалгалт хийжээ
Архи, спиртийн үйлдвэрүүдэд шалгалт хийжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн байгууллагатай хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж буй архи, спиртийн 14 үйлдвэрт шалгалт хийжээ.

Үйлдвэрлэж байгаа 40 нэрийн архи, спиртнээс дээж авч, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа төвд шилжүүлэхээр болсон байна. Хамтарсан шалгалтаар архины гурван үйлдвэр “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12.4 дэх заалтыг зөрчсөн нь илэрсэн тул зөрчлийг арилгах талаар улсын байцаагчийн 10 заалт бүхий албан шаардлагаар хугацаатай үүрэг өгсөн байна.

Мөн хаяг шошгын зөрчилтэй 21 нэр төрлийн 7249 шил архи согтууруулах ундааны худалдааг битүүмжилж, 36 дээж аван лабораторт шинжлүүлсэн байна. Архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулж байсан гурван газрын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авчээ.

Хуваалцах