“Архи, тамхигүй ирээдүй” илтгэл болоод гар зургийн уралдаан энэ сарын 13-нд дуусна
Өнгөрөгч есдүгээр сарын 14-нөөс эхэлсэн тус уралдаан энэ сарын 13-ныг хүртэл материалуудаа хүлээн авах юм.
Мэдээллийн алба

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс “Архи, тамхигүй ирээдүй” аяны хүрээнд хариуцсан 1, 2, 3, 11, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Архи, тамхигүй ирээдүй” сэдэвт илтгэлийн уралдаан, ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд, бага ангийн сурагчдын дунд “Архи, тамхигүй ирээдүй” сэдэвт гар зургийн уралдааныг зарлаад байгаа билээ.
Өнгөрөгч есдүгээр сарын 14-нөөс эхэлсэн тус уралдаан энэ сарын 13-ныг хүртэл материалуудаа хүлээн авах юм.


















