Архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо
Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 28-ны өдрийн ээлжит хуралдаанаар Татварын байгууллага, мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт, аж ахуйн нэгжүүдийн гаргасан санал, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны саналыг харгалзан
Мэдээллийн алба

Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 28-ны өдрийн ээлжит хуралдаанаар Татварын байгууллага, мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт, аж ахуйн нэгжүүдийн гаргасан санал, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны саналыг харгалзан нэр бүхий 3 компанийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Баянхонгор аймгийн Баянхонгор суманд байршилтай “Хөвших”, “Ганбогд”, нийслэлийн Хан-Уул дүүрэгт байршилтай “Би Цэ трейд” компаниуд цаашид архи, согтууруулах ундаа үйлдвэрлэхгүй юм.


















