“Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг эрчимжүүлэх аян Эрүүл мэндийн газраас эхэллээ
Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн даргаар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан, 9 төрлийн үйл ажиллагаа бүхий төлөвлөгөөгөөг боловсруулан хэрэгжүүлжээ.
Мэдээллийн алба

Өвөрхангай аймагт “Архигүй орчин-Гэрэлт ирээдүй” аяны хүрээнд архины хор хөнөөлийг олон нийтэд сурталчлах, хорт зуршлаас татгалзах ажлыг зохион байгуулахад төрийн албан хаагчдыг манлайлж оролцуулах зорилгоор албан байгууллагуудад 7 хоногийн хугацаатай туг аялуулахаар болжээ. Тус туг Эрүүл мэндийн газраас аялалаа эхэлж, энэ сарын 5-11-ний өдрүүдэд тус байгууллагад байрласан байна. Энэ хугацаанд Эрүүл мэндийн газар архигүй хамт олон болох хөдөлгөөнийг өрнүүлэх зорилгоор Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн даргаар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан, 9 төрлийн үйл ажиллагаа бүхий төлөвлөгөөгөөг боловсруулан хэрэгжүүлжээ.
Тодруулбал Архи, тамхины хяналтын хууль, Архи хүний бие мах бодид хэрхэн нөлөөлөх тухай сэдвүүдээр мэдлэг сэргээх сургалт зохион байгуулах, “Архигүй-Аз жаргалтай гэр бүл” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг ажилчдын хүүхдүүдийн дунд зохион байгуулах, Архи, тамхины хорт зуршлын тухай мэдээлэл бүхий орчин бүрдүүлэх, телевизийн сурталчилгааг нэвтрүүлэх “Архины хор хөнөөл” сэдвээр телевийзийн нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтэд зэрэг ажлуудыг зохион байгуулжээ.


















