Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Архидан согтуурахтай тэмцэх ажлын төсөл сонгон шалгаруулна

Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, тогтоолын хүрээнд архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Архидан согтуурахтай тэмцэх ажлын төсөл сонгон шалгаруулна
Архидан согтуурахтай тэмцэх ажлын төсөл сонгон шалгаруулна. Зураг: МҮОНРТ

Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, тогтоолын хүрээнд архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ.

Оролцогч архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар гарсан хууль тогтоомжийн талаар сургалт, сурталчилгаа явуулах, хор хөнөөл, эрүүл мэнд, гэр бүл, хамт олон, нийгэмд учрах хор уршиг болон архины зохистой, соёлтой хэрэглээг олон нийтэд төлөвшүүлэх, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг архины хамааралтай сөрөг зан үйлд нь нөлөөлөх, сургалт, хөдөлмөрийн арга барил, дадал чадварыг эзэмшүүлэх, сургалт, хүмүүжлийн хөтөлбөрт хамрагдах боломжийг бүрдүүлэх чиглэлээр төслөө боловсруулах юм байна.

Материалыг ирэх сарын 21-ний дотор Хууль зүйн яаманд хүлээн авах аж.

Хуваалцах