Архидан согтуурсан үедээ эхнэрийнхээ амийг хөнөөжээ
Сар бүрийн эхний өдөр архи, согтууруулах ундаа зарж үйлчлэхгүй байх шийдвэр байдаг. Гэвч энэ өдөр Иргэн Ж гэгч архидан согтуурч,
Мэдээллийн алба

Сар бүрийн эхний өдөр архи, согтууруулах ундаа зарж үйлчлэхгүй байх шийдвэр байдаг. Гэвч энэ өдөр иргэн Ж гэгч архидан согтуурч, эхнэрийнхээ амь насыг хөнөөсөн ноцтой хэрэг Төв аймгийн Жаргалант суманд үйлдэгджээ.
Тодруулбал, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 44 настай эрэгтэй Ж нь архидан согтуурсан үедээ өөрийн эхнэр 38 настай У-н амь насанд халджээ. Тус хэргийг Төв аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасаг мөрдөн шалгаж байгаа аж.
Иймд иргэд архи согтууруулах ундааг зөв, зохистой хэрэглэх нь зүйтэй гэдгийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


















