Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Архидан согтуурсан үедээ осол гаргасан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэжээ

Тавдугаар сарын 9-нд СХД-ын 26 дугаар хороо Их нарангийн эцсийн буудлын дэргэд авто зам дээр “Даевоо” загварын авто машин “Хюндай” загварын авто машинтай мөргөлдсөн байна. Энэ үеэр жолооч нар зорчигч нэг иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д шилжүүлэн өгчээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Архидан согтуурсан үедээ осол гаргасан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэжээ
Архидан согтуурсан үедээ осол гаргасан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэжээ. Зураг: МҮОНРТ

Тавдугаар сарын 9-нд СХД-ын 26 дугаар хороо Их нарангийн эцсийн буудлын дэргэд авто зам дээр “Даевоо” загварын авто машин “Хюндай” загварын авто машинтай мөргөлдсөн байна. Энэ үеэр жолооч нар зорчигч нэг иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д шилжүүлэн өгчээ.

Болсон хэргийг тодруулахад, архи уун согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах Их нарангийн замд “Даевоо” маркийн 94-09 УНЧ дугаарын авто машин жолоодож явахдаа Б.Энэрэлсайханы жолоодож явсан “Хьюндай” маркийн 50-02 УНЯ дугаарын авто машиныг мөргөж 21479000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогджээ. Иймд тус хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж тээврийн прокурорын газраас хяналт тавьж байна.

Түлхүүр үг:осол
Хуваалцах