Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Архигүй Дундговь”-ийг бүх суманд хэрэгжүүлэх аян өрнүүллээ

Монголын Залуучуудын Холбоо өнгөрсөн хоёр жилийн хугацаанд орон нутаг дахь залуучуудын холбооны үйл ажиллагааг сэргээх, залуусаа идэвхжүүлэх олон ажлуудыг зохион байгуулж, хийж, хэрэгжүүлж байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Архигүй Дундговь”-ийг бүх суманд хэрэгжүүлэх аян өрнүүллээ
“Архигүй Дундговь”-ийг бүх суманд хэрэгжүүлэх аян өрнүүллээ. Зураг: МҮОНРТ

Монголын Залуучуудын Холбоо өнгөрсөн хоёр жилийн хугацаанд орон нутаг дахь залуучуудын холбооны үйл ажиллагааг сэргээх, залуусаа идэвхжүүлэх олон ажлуудыг зохион байгуулж, хийж, хэрэгжүүлж байгаа юм. Он гарсаар орон нутаг дахь залуучуудын холбоодын үйл ажиллагаа идэвхижиж, өөрийн нутаг орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад залуучуудыг татан оролцуулж, ажилтай, орлоготой болгох, эерэг талын олон уриалгуудыг гаргаж, хэрэгжүүлэх ажлууд орон нутгуудад давалгаалж байна.

Монгол орны 21 аймаг 331 сумын залуус төв байгууллагатайгаа холбогдож, хамтран ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Ховд аймгийн Булган, Мөст сумдад “Архи, тамхигүй залуучууд уулзалт, хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулж тус сумдын залуучуудын холбооны үйл ажиллагаа, бүтцийг шинэчилж, үйл ажиллагааг нь тогтворжуулсан байна. Мөн аймгийнхаа төв номын сантай хамтран “Шилдэг онигоо-2014” тэмцээнийг зохион байгуулжээ.

Орхон аймаг “Эврика” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан бөгөөд "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Залуучуудын холбоо "Эрдэнэтийн дугуйчид" клуб байгуулж Эрдэнэтийн залуучууд спирт биш спортод нэгдлээ. Харин Хөвсгөл аймаг өнгөрсөн амралтын өдөр аймаг, сумын цолтой залуу бөхчүүдийн барилдааныг зохион байгуулсан бол Говьсүмбэр аймаг “Боловсролын салбарт миний, бидний оруулах хувь нэмэр” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж, сургууль тус бүр дээр салбар зөвлөлөө байгуулан цаашдаа хамтран ажиллахаар болсон бөгөөд залуу багш нарын "Ирээдүй миний мөрөөдлөөс эхэлдэг" сэдэвт зөвлөлгөөнийг амжилттай зохион байгуулсан.

Тэгвэл Дундговь аймгийн Залуучуудын Холбоо сумдаараа тойрч “Архигүй Дундговь” аяныг өрнүүлэхийн зэрэгцээ зарим нэг суманд залуучуудын холбоог нь байгуулж байна. Орон нутгийн залуучуудын салбар холбоод үйл ажиллагаагаа тогтворжуулан эхлүүлээд, залуучуудаа идэвхижүүлэх олон ажлуудыг цаашид хийхээр төлөвлөсөн байна.

Хуваалцах