Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Архигүй Гурванбулаг” аяныг амжилттай хэрэгжүүллээ

Булган аймгийн Гурванбулаг сумын “Архигүй Булган” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгээс “Архигүй Гурванбулаг” аяныг зохион явууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Архигүй Гурванбулаг” аяныг амжилттай хэрэгжүүллээ
“Архигүй Гурванбулаг” аяныг амжилттай хэрэгжүүллээ. Зураг: МҮОНРТ

Булган аймгийн Гурванбулаг сумын “Архигүй Булган” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгээс “Архигүй Гурванбулаг” аяныг зохион явууллаа. Уг аяны хүрээнд согтууруулах ундаа худалддаг түүгээр үйлчилдэг цэгүүдийн согтууруулах ундааг 14 хоногийн хугацаатай лацдаж, энэ хугацаанд иргэддээ архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг уриалсан байна.

Мөн “Эрчүүдийн нэг өдөр” өдөрлөгийг зохион байгуулж, Улаанбаатар хотоос сургалтын баг урьж, архины хор уршиг, архинаас хэрхэн гарах талаар лекц уншиж, архинаас татгалзах чин хүсэлтэй иргэдтэй тусгайлан уулзалт хийж заавар, зөвлөгөө өгч, иргэдийн дунд спорт, урлагийн тэмцээнийг хөтөлбөрийн дагуу явуулж, амжилттай оролцсон иргэдийг урамшуулан ажиллажээ.

Архи, согтууруулах ундаанаас татгалзаж, өөрийн амьдралдаа үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдэд талархал, дурсгалын зүйл гардуулан, сумын удирдлагын зүгээс тухайн иргэдэд амьдрал ахуйд нь тусалж, ажил орлоготой болгох, зээл тусламжинд хамруулан дэмжихээ илэрхийлсэн байна.

Аяны хүрээнд сумын Засаг даргын захирамж зөрчиж архи, согтууруулах ундаа хэрэглэсэн 5 иргэнийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу 25 мянган төгрөгөөр торгож арга хэмжээ авч, хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.

Хуваалцах