“Архигүй, тамхигүй-Монголын төлөө хамтдаа” өдөрлөг боллоо
Баянзүрх дүүргийн Соёлын ордноос “Архигүй, тамхигүй-Монголын төлөө хамтдаа” мансуурлаас сэргийлцгээе сургалт өдөрлөгийг зохион байгуулжээ.
Мэдээллийн алба

Баянзүрх дүүргийн Соёлын ордноос “Архигүй, тамхигүй-Монголын төлөө хамтдаа” мансуурлаас сэргийлцгээе сургалт өдөрлөгийг зохион байгуулжээ.
Өдөрлөгт Ерөнхий боловсролын “Амгалан” цогцолбор, 53, 55 дугаар сургуулийн 8-11 дүгээр ангийн сурагчид хамрагдсан байна. Уг өдөрлөгийн гол зорилго нь архи болон тамхины хор уршгийн талаарх сэрэмжлүүлгийг өсвөр насныханд өгөхөд зориулсан гэж зохион байгуулагчид мэдээллээ.
Түүнчлэн тус өдөрлөгийг “Сэргэн мандалт” группийн харьяа “Шуудайны үйлдвэр”-ийн 50 гаруй ажилтны дунд зохион байгуулсан аж. Архины болон тамхины материалаар бэлдсэн мансуурлын төрөл зүйл, тэдний хор уршиг, тамхинаас гарах анхны алхам зөвлөгөө, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан архи, тамхи хэрэглэсэн хүмүүсийн талаарх тандалт судалгааны материал, түүнээс жигших, хамт олон найз нөхдөө уриалах, бүгд нэгэн сэтгэлээр архи, тамхины эсрэг хамтдаа байхыг уриалсан яриа таниулгыг хийсэн байна.


















