Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Архигүй цагаан сар” уриалга гаргажээ

Сүхбаатар аймаг “Архигүй Сүхбаатар” хөтөлбөр боловсруулан иргэддээ архигүй шинэлэхийг уриалсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Архигүй цагаан сар” уриалга гаргажээ
“Архигүй цагаан сар” уриалга гаргажээ. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар аймаг “Архигүй Сүхбаатар” хөтөлбөр боловсруулан иргэддээ архигүй шинэлэхийг уриалсан байна.

Уриалгад:


Монгол түмний төрт ёсны их хүндэтгэл, хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Цагаан сарын баяр морилон айсуй. Монгол түмэн эрт үе, эцэг өвгөдөөс улбаалан Сар шинийн баярыг өвлийг өнтэй даван, мал сүрэг онд мэнд орж, айл хотлоороо амар амгалан аж төрсний баяр хэмээн ахас ихсээ хүндэтгэн, цай идээнийхээ дээжийг уул усандаа өргөн, айраг цагаагаа сөгнөж, таван тансаг идээний дээд цагаан идээгээ таваглан хотол олноороо цэнгэдэг сайхан уламжлалтай билээ.

Ихсийг хүндэлж, нялхсаа асран зуу зуун жил уламжилж ирсэн цагаан сараараа архи сархдыг тэвчиж, айргаа сөгнөн, амтат цагаан идээгээрээ зочин гийчнээ дайлж цайлдаг сайхан уламжлал маань улам бүр сэргэж, залуу үе минь архи хэмээх хатуу ундаанаас татгалзаж, улмаар санаа нэгдэн “Архигүй Сүхбаатар” хөтөлбөр боловсруулан ИТХ-аар батлуулж, “АРХИГҮЙ ЦАГААН САР” уриалга гаргаж байна.

Энх мэндийн цэнхэр хадгаа дэлгэж, идээний дээж цагаан сүүгээ өргөн ахас дээдэстээ золгож, Монгол ёс уламжлалаа сүслэн дагаж аагтай сархадыг цээрлэн, ая тухтай, амар амгалан баярлахын бэлэгдэл болгож залуус хүүхдүүд, архинаас татгалзагч бүх хүмүүс, байгуулагуудынхаа хиргүй сэтгэлийн уриа болсон “Архигүй цагаан сар” уриалгыг зон олноороо дэмжин сайшааж, айл өрхөөрөө ажил хэрэг болгон, аймаг орноороо талархан хүлээж авахыг уриалж байна.

Дээдэс өвгөдөө хүндэтгэж, дэлт морьдоо уралдуулж, түмэн олноор дүүрэн жаргалтай түвшин амгалан, төр улсаараа элбэг дэлбэг, төрөл садан хотлоороо сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Хуваалцах