Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Архинд донтох өвчтэй этгээдүүдийг албадан эмчилгээнд явууллаа

Архинд донтох өвчтэй этгээдийг албадан эмчилгээнд хамруулах ажлыг иргэдээс гаргасан санал гомдлын дагуу Аймгийн ЗДТГ, аймгийн Цагдаагийн газар хамтран архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, архинд донтох өвчтэй иргэдийг эмчилж эрүүлжүүлэх

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Архинд донтох өвчтэй этгээдүүдийг албадан эмчилгээнд явууллаа
Архинд донтох өвчтэй этгээдүүдийг албадан эмчилгээнд явууллаа. Зураг: МҮОНРТ

Архинд донтох өвчтэй этгээдийг албадан эмчилгээнд хамруулах ажлыг иргэдээс гаргасан санал гомдлын дагуу Дархан-Уул аймгийн ЗДТГ, тус аймгийн Цагдаагийн газар хамтран архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, архинд донтох өвчтэй иргэдийг эмчилж эрүүлжүүлэх, нийгэмшүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулж, аймгийн хэмжээнд архинд донтох эмгэгтэй 19 иргэнийг албадан эмчилгээнд хамруулахаар боллоо.

2019 оны 08 дүгээр сарын 07-нд 19 иргэнийг Төв аймгийн Мааньт дахь согтуурах мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх эмчилгээнд хүргэлээ. Эдгээр иргэд 3 сарын хугацаанд эмчлүүлэх юм байна. Эмчилгээнд хамрагдаж буй иргэдийг эрүүл мэндийн үзлэгээр оруулж, ар гэрээс нь зөвшөөрөл аван, шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчилгээнд хамруулдаг ажээ.

Хуваалцах