Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Архины хамааралтай иргэдийг сургалтад хамрууллаа

Архины хамааралтай болсон 20 иргэнд мэргэжлийн чиг баримжаа олгох,

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Архины хамааралтай иргэдийг сургалтад хамрууллаа
Архины хамааралтай иргэдийг сургалтад хамрууллаа. Зураг: МҮОНРТ

Архины хамааралтай болсон 20 иргэнд мэргэжлийн чиг баримжаа олгох, архинаас татгалзахад нь туслах, цаашлаад хөдөлмөр эрхлэх боломж олгох үүднээс Дундговь аймгийн Цагдаагийн газраас санаачлан Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран нэг өдрийн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар ажил, хөдөлмөр эрхлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, гэр бүлдээ дулаан уур амьсгал бүрдүүлэх, архинаас татгалзах зэрэг сэдвээр сургалт явуулж Хөдөлмөр эрхлэхэд тэдэнд тулгардаг бэрхшээлийг даван туулах, мэргэжлийн байгууллагад хандаж ажил хөдөлмөр эрхлэх боломж байгааг онцолсон байна.

Аймгийн хэмжээнд 60 орчим архины хамааралтай иргэн байдгаас байнгын архи, согтууруулах ундаа хэрэглэдэг аймгийн төвд байдаг 20 орчим иргэн байдаг гэсэн судалгаа бий. Тэд архинаас хамааралтай болсон, татгалзаж чадахгүй байгаа шалтгаанаа ажилгүйдэл, эрүүл мэндийн асуудалтай холбон тайлбарладаг гэж Цагдаагийн олон нийттэй харилцах ахлах байцаагч, ахлах дэслэгч Н.Ганбат хэллээ.

Хуваалцах