Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Архины хэрэглээг хэрхэн бууруулах талаар зөвлөлдөнө

НЭМҮТ-өөс “Архины хортой хэрэглээг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлгийг нийгмийн бүх түвшинд өрнүүлэх ажлыг 09 дүгээр сарын 19-нөөс 29-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. НЭМҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн зөвлөх Г.Цэцэгдарь, Нийгмийн эрүүл мэндийг дэмжих албаны дарга П.Болормаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Архины хэрэглээг хэрхэн бууруулах талаар зөвлөлдөнө
Архины хэрэглээг хэрхэн бууруулах талаар зөвлөлдөнө. Зураг: МҮОНРТ

НЭМҮТ-өөс “Архины хортой хэрэглээг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлгийг нийгмийн бүх түвшинд өрнүүлэх ажлыг 09 дүгээр сарын 19-нөөс 29-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.НЭМҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн зөвлөх Г.Цэцэгдарь, Нийгмийн эрүүл мэндийг дэмжих албаны дарга П.Болормаа нар “Архины хортой хэрэглээг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлгийг явуулах болсон шалтгаан, гарах үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.Хэвлэл мэдээллийн байгууллагынхан, сэтгүүлчид өөрсдөө “Архины хортой хэрэглээг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлэгт биечлэн оролцож, хөтөлбөрийг боловсронгуй болгоход дуу хоолойгоо нэгтгэх шаардлагатай байгаа юм. Сэтгүүлчдийн оролцоотой хэлэлцүүлгийг энэ сарын 30-ны өдөр НЭМҮТ-ийн сургалтын танхимд зохион байгуулахаар бэлтгэж байна.

Түлхүүр үг:Архины хэрэглээг хэрхэн бууруулах талаар зөвлөлдөнө
Хуваалцах