Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Архины хордлогод орох нь ихэсчээ

Нийслэлийн дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг болон Наркологийн төв, Энэрэл эмнэлэгт энэ сарын 9-15-ны өдрүүдэд архины хордлогоор нийт 189 хүн хандаж, 29 хүн хэвтэн эмчлэгдсэн байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Архины хордлогод орох нь ихэсчээ
Архины хордлогод орох нь ихэсчээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг болон Наркологийн төв, Энэрэл эмнэлэгт энэ сарын 9-15-ны өдрүүдэд архины хордлогоор нийт 189 хүн хандаж, 29 хүн хэвтэн эмчлэгдсэн байна. Үүний 61 хувь нь СХД-ийн Нэгдсэн эмнэлэг болон Наркологийн төвд ханджээ.

Шинэ жилийн баяр тэмдэглэхдээ согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс болж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал гарсаар байна.

Иймд иргэд, албан байгууллагуудыг шинэ жилийн баяраа “Архигүй” тэмдэглэж, бие биенээ архиар шахахгүй байх, өлөн байхдаа архи, согтууруулах ундааг аль болох хэрэглэхгүй байх, олон төрлийн согтууруулах ундааг хольж хэрэглэхгүй байх, архи, дарс хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал гэрт нь хүргэж өгөх, албан байгууллага ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангахыг Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын төвөөс зөвлөж байна.

Хуваалцах