Архины хордлогын улмаас 178 хүн эмнэлэгт ханджээ
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 16-23-ны өдрүүдэд 178 хүн архины хордлогын улмаас эрүүл мэндийн байгууллагад хандсанаас 20 хүн хэвтэн эмчлүүлсэн байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 16-23-ны өдрүүдэд 178 хүн архины хордлогын улмаас эрүүл мэндийн байгууллагад хандсанаас 20 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 3.7 хувиар буурсан үзүүлэлт ажээ. Он солигдох гэж буйтай холбогдуулан албан байгууллага, ах дүү, найз нөхдөөрөө баярлаж цэнгэхдээ болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.


















