Архины сайн дурын эмчилгээнд 107 иргэнийг хамрууллаа
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газар төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй "Хорт зуршилгүй залуу" төслийн хүрээнд
Мэдээллийн алба

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газар төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй "Хорт зуршилгүй залуу" төслийн хүрээнд архины сайн дурын эмчилгээний 4-р ээлжинд хамрагдах 40 иргэнийг сайн дурын үндсэн дээр сонгож, түргэвчилсэн шинжилгээ, эмчийн үзлэгт хамруулан СХД-ийн 21-р хороонд байрлах "Цагаан өргөө" сувиллын газарт хүргэж өгч, сэтгэц, нийгмийн нөхөн сэргээх эмчилгээнд хамруулж байна.
Дээрх төслийн хүрээнд энэ оны 3, 4 дүгээр улиралд тус дүүргийн нийт 107 иргэнийг архины сайн дурын эмчилгээнд хамруулаад байна. Эх сурвалж: Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар


















