Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр сургалт зохион байгуулж байна

Нийслэлийн Архивын газрын сургалт арга зүйн ажлын энэ оны төлөвлөгөө болон нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийслэлийн Архивын газраас оны эхний хагас жилд “Таны оролцоо-бидний дэмжлэг” сэдэвт ажлын байрны нээлттэй сургалтыг явуулж байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр сургалт зохион байгуулж байна
Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр сургалт зохион байгуулж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Архивын газрын сургалт арга зүйн ажлын энэ оны төлөвлөгөө болон нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийслэлийн Архивын газраас оны эхний хагас жилд “Таны оролцоо-бидний дэмжлэг” сэдэвт ажлын байрны нээлттэй сургалтыг явуулж байна. Сургалт долоо хоног бүрийн Баасан гарагт нийслэлийн нийтийн төв номын сангийн байранд буюу Д.Нацагдоржийн номын санд болдог.

Мөн сургалт нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын архив, бичиг хэргийн ажилтнууд, төрийн албан хаагчдад зориулагдсан бөгөөд Албан хэрэг хөтлөлт, архивын зааврын хэрэгжилт, баримт бичгийн стандартыг мөрдөх асуудлаар онол, дадлага хосолсон хэлбэрээр дараах сэдэв, агуулгын хүрээнд явагдаж байгаа ажээ.

Ирэх Баасан гарагт Байгууллагын албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн стандартын хэрэгжилт сэдвээр сургалт явагдах юм байна.

Хуваалцах