Архив, албан хэрэг хөтлөлтийн "EDOC" программ хангамжийг нэвтрүүлэх сургалт боллоо
Сургалтад цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан 98 алба хаагч 89 байршлаас оролцжээ.
Мэдээллийн алба

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн "EDOC" программ хангамжийг нэвтрүүлэх, хариуцсан ажилтнуудад программыг ашиглах мэдлэг дадлага олгох, ур чадварыг дээшлүүлэх сургалт энэ оны 01 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдлаа. Сургалтад цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан 98 алба хаагч 89 байршлаас оролцжээ.
Дээрх сургалтыг зохион байгуулснаар цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журмын хэрэгжилт хангагдаж, төрийн архивт цаасан суурьтай болон цахим хэлбэрээр баримтын бүрдүүлэлт хийгдэх ач холбогдолтой юм.


















